ХОВД: Гурван Сэнхэрийн агуйгаас салаалсан таван чиглэлийн аяллын маршрут

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-11 13:20:26

Ховд /МОНЦАМЭ/. Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын есөн гайхамшгийн нэг Гурван Сэнхэрийн агуйгаас салаалсан таван чиглэлийн  маршрутыг аялагч, жуулчдад зориулан тодорхойлжээ. 

 

Нэгдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Хар-Ус нуур-Жаргалан хайрхан, Рашаантын хүрхрээ - Хар нуур -Дөргөн нуур, Жанжин овоо-Дарви сум-Загал баатрын хиргисүүр-Сутай хайрхан-Баатархайрхан-Ишгэн толгойн хадны зураг-Гурван Сэнхэрийн агуй.

                                                                

Хоёрдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Баянзүрхийн цогцолбор-Бодончийн хавцал-Алтай сум -Ямаан ус - Тахь ус -24 эх орончийн хөшөө-Дамжиг ус- Бүдүүн харгайт-Байтаг- Уушиг уул- Гурван хүүхэд уул- Их Онгогийн тал- Алаг толгой - Булган сум -Харуул овоо -Үенчийн хавцал -Их улаан даваа- Баянзүрхийн цогцолбор -Гурван Сэнхэрийн агуй.

                                                                
Гуравдугаар  маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Манхан сум-Шар булаг -Гоогийн гурван хайс – Мөнххайрхан сум - Мэлхий хад – Хөх нуурын хүрхрээ - Шуурхайн хүн чулуу - Долоон нуур – Мөнххайрхан сум – Дуут – Бүргэдтэй хайрхан - Нэвтийн рашаан – Гурван Сэнхэрийн агуй.

              
Дөрөвдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Ховд хот - Баянбулагийн амралтын газар – Баянбулагийн хиргисүүр - Хөх Сэрхийн нуруу – Сөртийн хөшөө – Ховд сум – Эе эвийн цогцолбор - Шургийн гол – Хөшөөтийн хадны зураг – Цамбагаравын хадны зураг – Тарвагатай гол – Бөөрөг – Балтгай - Цамбагарав уул – Шижигтийн хавцал – Эрдэнэбүрэн сум – Ховд хотын туурь – Ховд хот – Гурван Сэнхэрийн агуй.


Тавдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Чандмань хар үзүүрийн хадны сүг зураг - Норжин хайрхан уул – Буянт сум – Ховд гол – Алтан Хөхий - Мянгад сум – Мянгадын шал – Чандмань толгой – Загийн элсэн тойруу – Дөргөн сум – Алаг уул – Бөлбөөтийн тохой – Хар нуур – Дөргөн нуур, Жанжин овоо - Чандмань сум – Гурван Сэнхэрийн агуй.

 

Холбоотой мэдээ