Зургаан настангуудад хичээлийн хэрэгсэл бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-08-30 11:21:39

Хичээлийн шинэ жил хоёр хоногийн дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, “Их-Энэрэл” ТББ-тай хамтран Дарь эхийн 2,21,27 хорооны зургаан настай 56 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл гардуулж өглөө.

Олон хүүхэдтэй гэр бүлийн зургаан настангууд хичээлийн хэрэгслээ аваад хичээлийн шинэ жилийн эхний өдөр сэтгэл хангалуун хичээлдээ явах боломжийг олгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Энэ үеэр “Universe Best Song” уралдааны шилдэг оролцогч дуучин Э.Мишээл бяцхан дүү нартаа зориулж ая дуугаа өргөн барьсан юм.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ