БАЯНХОНГОР: Нийгмийн эгэх хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-13 10:21:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага МАСАМ-2 төслийн ажилтан Б.Ууганхүүгээр ахлуулсан баг Баянхонгор аймагт ажиллаж байна.


Энэ хүрээнд орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж Санамж бичиг байгуулах, МАСАМ-2 төслийн дөрвөн модуль сургалтыг хоёр ээлжээр зохион байгуулж байгаа юм. Сургалтаар Нийгмийн эгэх хариуцлагын тухай ойлголт, Иргэдийн оролцооны тухай, Монгол Улсын Төсвийн тухай, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухай, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмж, санхүүжилтийн тухай сэдвээр мэдээлэл өгч байгаа аж.


Тус сургалтад Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, сумын Засаг даргын орлогч, төрийн агентлаг хэлтсийн мэргэжилтнүүд, Баянхонгор аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд болон ТББ-ын төлөөллүүд, ЕБС-ийн багш нар, хэвлэл мэдээллийнхэн, хуримтлалын бүлгийн гишүүд, иргэдийн төлөөлөл оролцож байна.


“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу МАСАМ-2” төслийг 2022 оноос Баянхонгор аймагт “Хонгорын зөн”ТББ, “Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбоо” хамтран хэрэгжүүлээд байна. "Швейцарын хөгжлийн агентлаг”, “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх олон улсын байгууллага”-ын санхүүжилтээр “Дэлхийн банк”, “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагууд” хамтран хэрэгжүүлж буй.


Төсөл 2023 онд үргэлжилж “Хонгорын Зөн” ТББ “Зууны түүчээ” ТББ-уудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулж, Төсвийн ил тод байдлыг сайжруулах, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлд төлөвлөсөн ажлуудаа ийнхүү эхлүүлжээ.

Холбоотой мэдээ