2022 онд 65.6 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 8.5 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-01-17 11:55:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2022 онд 65.1 мянган эх амаржсан нь өмнөх оныхоос 6.1 мянга буюу 8.5 хувиар буурсан гэдгийг Үндэсний статистикийн хороо өнөөдөр мэдээллээ.


Амаржсан эхчүүдийн 77.7 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оноос 6.4 нэгж хувиар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 210 буюу 0.3 хувь нь гэртээ төрсөн байна.


2022 онд нийт 65.6 мянган хүүхэд төрж, өмнөх оныхоос 6.1 мянга буюу 8.5 хувиар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар харахад 8 дугаар сард хамгийн их буюу 6.0 мянган хүүхэд төрсөн бол 2 дугаар сард хамгийн бага буюу 4.0 мянган хүүхэд төржээ.

Холбоотой мэдээ