БУЛГАН: ХАА-н салбар хүн амын хүнсний зарим хэрэгцээг бүрэн хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-01-18 15:40:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, хэрэгцээ, хангамжийн хувьд ХАА-н салбар аймгийн хүн амны хүнсний зарим хэрэгцээг бүрэн хангаж байгаа судалгаа байна. Тухайлбал бэлтгэсэн мах, сүү, цагаан идээ, хураан авсан төрөл бүрийн будаа, төмс ургацын хувьд хүн амын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаж өөр аймаг, хотын зах зээлд нийлүүлдэг байна. Аймгийн хүн амын хүнсний жилийн хэрэгцээнд мах 2,3, сүү 2,9, цагаан идээ 3,3 мянган тонн шаардлагатай аж. Жилд дунджаар 9,7 мянган тонн мах, 3,8 мянган тонн сүү, 7,3 мянган тонн цагаан идээ бэлтгэдэг нь хэрэгцээг 116,5-414,3 хувь хангасан үзүүлэлт байна. Жилд дунджаар 4,6 мянган тонн төмс хураадаг нь хүнсний хэрэгцээнээсээ хоёр дахин их ургац авдаг гэсэн тооцоо байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”-ыг орон нутагт хэрэгжүүлэх талаар хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байна. “Чинээлэг малчин”, “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөр  хэрэгжүүлж, энэ салбарын үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна гэж ярnлаа.

Холбоотой мэдээ