ХӨВСГӨЛ: Аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-19 15:04:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, МҮХАҮТ хамтран аймгийн нийгэм эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах ажлыг эхлүүллээ.

Тус аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үндсэн үзүүлэлтүүд, эдгээрийг 2040 он хүртэлх хэтийн төсөөлөл, хөгжил дэвшил, бодлого, төлөвлөлтийг симуляцийн тоон өгөгдөл дээр хийсэн автоматик дүн шинжилгээ, туршилт, загвар ашиглан олон улсын жишиг загвараар дүгнэн гаргах системийн динамик загварыг боловсруулах юм.


Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үндсэн үзүүлэлтүүд болох 30 орчим үзүүлэлтээр стратеги, хөгжлийн динамик загвар боловсруулснаар хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн зохистой түвшин, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох, зүй зохистой хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний янз бүрийн бодлогын хувилбаруудыг харьцуулан үнэлэх, төлөвлөх боломж бүрдэх юм.



Гүйцэтгэгчээр Валью Юнайтэд Партнерс ХХК ажиллах бөгөөд 2022 онд НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын санхүүжилтээр МҮХАҮТ, Булган аймгийн ЗДТГ хамтран хэрэгжүүлсэн Булган аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дүгнэлт хийж, хөгжлийн боломж, давуу талуудыг тодорхойлох төслийг хийж гүйцэтгэсэн туршлагатай ажээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ