Монголын 22 хүртлэх насны боксчид тивийн АШТ-ий аваргын төлөө хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн аварга шалгаруулах 22 хүртэлх насны боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 60, 63, 66 кг жинд Б.Золжаргал, Т.Номин-Эрдэнэ, Г.Бадмаараг нар финалд шалгарч аваргын алтан медалийн төлөө тулалдахаар болжээ.
Тодруулбал, 57, 63 жинд
Б.Золжаргал, Г.Бадмаараг нар Непал болон Казахстан улсын тамирчинтай тулалдаж
илт илүүрхэн ялсан бол Т.Номин-эрдэнэ Вьетнам улсын тамирчинтай тулалдаж 2
дугаар үед Техникийн нокаут (ТКО)-аар ялж, аваргын төлөө хүч үзэхээр болов.
Эрэгтэйчүүдийн 54, 57,
63.5 кг жинд Д.Ганболд, Г.Лундаа, О.Тулга нар мөнгөн медалийн төлөө 2022.01.22-нд
тулалдах юм.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    