Нэр дэвшигчид баримт бичгээ бүрдүүлж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСумын ИТХ- ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид хуулийн дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу гаргасан товоор 9 дүгээр сарын 1- ны 17 цаг хүртэл намуудаас нэр дэвшигчид, 9 дүгээр сарын 3- ны 17 цаг хүртэл бие даан нэрээ дэвшүүлэгчид холбогдох баримт бичгээ бүрдүүлэн сумын сонгуулийн хороонд биечлэн хүргэнэ.
Сумын сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор бүртгэх эсэхийг асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм.
Дундговь аймгийн хувьд 15 суманд ИТХ- ын сонгууль явагдана. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар сумын хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоодог бөгөөд Дундговь аймгийн хувьд Эрдэнэдалай сум 27, Сайнцагаан сум 31 бусад сум 15- 21 мандаттай байх юм.
Сумын ИТХ- ын ээлжит сонгуулийг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах аймгийн сонгуулийн хороо ЗДТГ- ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяраар ахлуулан 7 гишүүнтэй ажиллаж байна.
Т. Отгонтуяа