Валютын хадгаламж 23.6 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-27 07:46:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж 2022 оны 12 дугаар сарын эцэст 12.6 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх сарынхаас 304.1 (2.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (16.2 хувь) их наяд төгрөгөөр багассан байна. Төгрөгийн хадгаламжийн 11.3 (90 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.


Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 196.4 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 936.9 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Холбоотой мэдээ