ДТГ-уудын тэргүүн нарт энэ онд хэрэгжүүлэх ажилтай холбоотой заавар чиглэлийг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-01 10:39:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай энэ сарын 26-нд цахим уулзалт хийв.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсад өрнөж буй үйл явдалтай холбогдуулан манай улсын баримталж буй бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар танилцуулсан. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газруудын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэсэн ажилд үнэлгээ, дүгнэлт өгч, энэ онд хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөтэй холбогдуулан заавар, чиглэлийг дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт өгөв.


Холбоотой мэдээ