АРХАНГАЙ: Нутгийн 70 орчим хувьд нь 6-25 см цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс 2023
оны нэгдүгээр сарын 3-р арав хоногт 19 сумын бүх багийн нутгаар өвлийн
бэлчээрийн цасны явуулын судалгааг хийжээ.
Нэгдүгээр сарын 29-ний байдлаар нийт
нутгаар цастай. Цасны дундаж зузаан 30 орчим хувьд нь 1-5 см, 70 орчим хувьд нь
6-25 см цастай, гуу, жалга, хунгарласан газарт 10-40 см, хөрийн зузаан 3-7 см
байна.
Төвшрүүлэх, Цэнхэр сумын нутгаар
16-25 см, Цахир, Хангай, Хотонт, Булган, Хашаат Чулуут сумын нутгаар 10-15 см
зузаан цастай байна хэмээн мэдээллээ.