Хамид Сардар: Гайхалтай байгалийг үзэж, гайхалтай хүмүүстэй танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-02-06 10:13:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол-Баавгайн хөндий” баримтат киног бүтээсэн Францын найруулагч Хамид Сардар-Афхами Монгол орны тухай ийн өгүүлж байна.


Тэрбээр Монгол орны нүүдэлчин соёл ахуйг дэлхий нийтэд таниулах зорилгоор манай улсад тогтмол ирж ажиллаж буй нэгэн бөгөөд Хөвсгөлд зургийг нь авч бүтээсэн “Монгол-Баавгайн хөндий” баримтат кино олон улсын “Fipadoc” кино наадамд тэргүүлсэн талаар өмнө мэдээлсэнХарвардын Их сургуульд санскрит, төвд судлалаар докторын зэрэг хамгаалсан судлаач түүний зургууд National Geographic Adventure, Le Figaro, Paris Match зэрэг дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгддэг байна.


Өмнө нь хийсэн “Цаа бугын хүмүүс” баримтат кино нь Канадын кино наадмаас “Соёлын шилдэг кино”-ны шагналыг хүртэж байжээ. Нийт таван улсын байгаль хамгаалагчдын тухай хийсэн кинонуудаас Монголд хийсэн тэдний баримтат кино ийнхүү олон улсын кино наадамд тэргүүлээд байна.


Киног Хөвсгөлийн байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн ажил амьдралаар бүтээсэн юм. “Бид монголчуудыг гайхаж байна. Гайхалтай байгалийг үзэж, гайхалтай хүмүүстэй танилцлаа. Монголчууд байгаль дэлхий, ан амьтаддаа үнэхээр хайртайг харлаа” хэмээн талархаж буйгаа кино найруулагч Хамид Сардар-Афхами илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ