Монголын аврагчид гурван хүнийг нурангиас эсэн мэнд гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-02-09 09:13:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Хатай хотод Улаанбаатарын цагаар 22.00 цаг /Анкарагийн цагаар 17.00/-т хүрэлцэн очлоо.


Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Анкарагийн цагаар 20.10 цагт хоёр настай нэг хүүхэд, 21.20 цагт нэг эмэгтэй, 22.33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.



Холбоотой мэдээ