БУЛГАН: Тэргүүний тариаланчид шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-02-10 09:30:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид өнгөрсөн онд 45,9 мянган га талбайгаас 62,6 мянган тонн ургац хураасан авсан. “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил бороо хур элбэгтэй газар тариалангийн үйлдвэрлэлд зарим талаар таагүй нөлөөлсөн ч ажилч хичээнгүй, арвин баялаг туршлагатай тариаланчид амжилт гаргаж, улс, аймгийн аваргаар шалгараад байна.

Хутаг-Өндөр сумын иргэн Хүдэрчулууны Шижирбаатар “Улсын аварга тариаланч”, мөн сумын “Улаан буудайн эх газар” ХХК, “Гурванборхууд” ХХК “Улсын аварга тариаланч хамт олон” болжээ. "Аймгийн аварга тариаланч"-аар Хишиг-Өндөр сумын "Дөрвөн хөвгүүн" ХХК-ийн механикжуулагч А.Чинбат, Орхон сумын "Орхон бодь" ХХК-ийн механикжуулагч М.Чинбат, Бүрэгхангай сумын "Өгөөж түрүү" XXK-ийн механикжуулагч Л.Отгонжаргал, Рашаант сумын "Алтан зам Рашаант" ХХК-ийн механикжуулагч П.Доржсүрэн, Хангал сумын "Сүмийн нуга" хоршооны механикжуулагч 3.Идорцогт, Булган сумын ногоочин Д.Сүхбаатар, Д.Ганчулуун, Баян-Агт сумын ногоочин Т.Батбаяр, Хутаг-Өндөр сумын ногоочин Д.Батзориг, мөн сумын тариаланч Б.Цэцэгмаа, “Аймгийн аварга тариаланч хамт олон"-оор Тэшиг сумын "Илэнхэн" XXK-ийг шалгаруулаад байна.

Холбоотой мэдээ