Дундговь аймгийн Засаг даргаар О. Бат- Эрдэнэ ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬОргын Бат- Эрдэнэ нь 1976 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн.
1984-1994 онд Сайнцагаан сумын арван жилийн 2 дугаар сургууль, 1994-1998 онд Монгол Улсын Багшийн Их сургуулийг тус тус төгссөн. Физик, байгалийн шинжлэлийн багш мэргэжилтэй.
АЖЛЫН ТУРШЛАГА
1998- 2006 онд Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуульд багш, 2006- 2009 онд Гурвансайхан сумын дунд сургуулийн захирал,
2009- 2013 онд Дундговь аймгийн МАН- ын хорооны дэд дарга,
2013- 2014 онд Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирал
2014 онд Аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан.
2016 оны 8 дугаар сараас Дундговь аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.
СОНГУУЛЬТ АЖИЛ
2006- 2009 онд Гурвансайхан сумын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны дарга
2009- 2014 онд Дундговь аймгийн МАН- ын хорооны тэргүүлэгч, МАН- ын бага хурлын гишүүн
2014 оноос Гурвансайхан сумын Мандалговь хот дахь нутгийн зөвлөлийн дарга
2014 оноос Дундговь аймгийн МАН- ын хорооны тэргүүлэгчээр сонгогдсон
ГАВЪЯА ШАГНАЛ
2012 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг
2011 онд Дундговь аймгийн 70 жилийн ойн медаль
2010 онд Боловсролын байгууллагын 90 жилийн ойн медаль, Боловсролын удирдах ажилтны хүндэт тэмдэг
2008 онд Дундговь аймгийн тэргүүний залуу өргөмжлөл, Эх орны төлөө медалиар тус тус шагнагджээ.