АНУ-ын Конгресст Монголын бүлэг байгуулагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын шинээр байгуулагдсан 118 дугаар Конгресст Монголын бүлэг /Mongolia Caucus/ шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагчаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ардчилсан намаас Невада мужид нэр дэвшин сонгогдсон Дина Тайтус, Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намаас Калифорни мужид нэр дэвшин сонгогдсон Даррелл Исса нар ажиллахаар боллоо.
АНУ дахь Монгол Улсын ЭСЯ нь АНУ-ын Конгресс болон Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагаа, хэлхээ холбоог сайжруулах, хоёр улсын харилцааг бүхий л салбарт улам бүр идэвхжүүлэн бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Конгрессын дэмжлэгийг авч ажиллахыг тэргүүлэх нэгэн чиглэл болгон ажиллаж байна.
Монгол Улсын Их Хуралд Монгол-Америкийн парламентын бүлэг мөн ажилладаг бөгөөд тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажилладаг юм.