ТӨВ: Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт өмнөх оныхоос 8.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-08 10:14:04

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийгэм, эдийн засгийн салбарын эмэгтэйчүүдтэй холбоотой тоон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.

 

- Аймгийн нийт хүн амын тоо 93181 байдгаас 45288 нь эмэгтэй байна. Үүнээс ажил хөдөлмөр эрхлэх боломжтой 17.537 эмэгтэй байдаг.

 

-Төв аймгийн нутаг дэвсгэрт нийт 211 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 5080 төрийн албан хаагчтай. Төрийн алба хаагчдын 3744 нь эмэгтэй.

 

 -Бүртгэлтэй ажил хайгч 141 эмэгтэй байгаа бөгөөд үүнээс 15-24 насны 17, 25-34 насны 53, 35-44 насны 47, 45-54 насны 15, 55-59 насны 4, 60-аас дээш насны 5 эмэгтэй ажил хайж байна.

 

 -Аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 1 сая 573 мянга байдаг бол эмэгтэйчүүдийн дундаж цалин 1 сая 396 мянган төгрөг байдаг.

 

- Хөдөлмөр эрхлэгчдийн 59,6 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд өмнөх оныхоос 8,1 хувь өсжээ.


- Жил бүр 500 орчим иргэн “Эхийн алдар” І, ІІ зэргийн одон шинээр авдаг.  

 

- Гэрлэлтээ бүртгүүлсэн эмэгтэйчүүдийн 90.5 хувь нь бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой.

 

- Аймгийн хэмжээнд 34445 ажиллагсад байгаа бөгөөд 17375 нь эмэгтэй юм. 


- Аймгийн хэмжээнд 19434 малчин байгаагийн 7103 нь эмэгтэй байна.

  

Аймгийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,2 байна. Энэ нь тус аймгийн эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас 4,64 насаар өндөр үзүүлэлт юм.

 

- Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 540 төлөөлөгчийн 209 нь эмэгтэй.


-Аймгийн 27 сумын дотор 6 нь эмэгтэй Засаг даргатай.

  

- 2022 онд гэмт хэргийн улмаас хохирсон 234 эмэгтэй байсан бол яллагдагч 1 байв.

 

- Аймгийн хэмжээнд 28736 өрх байдгаас 7589 өрх толгойлсон эх бий.

 

- Хамран сургалтад эмэгтэйчүүдээс бага 1-5 дугаар ангид 91,2 хувьтай, дунд 6-9 дүгээр ангид 87 хувь, суурь 1-9 дүгээр ангид 89.6 хувьтай хамрагджээ.

 

Холбоотой мэдээ