ДОРНОД: СӨБ-ын салбарт 930 хүн ажиллаж байгаагаас 761 нь эмэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-08 15:37:59

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн боловсролын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, ажил эрхлэлтийн талаарх тоон мэдээллийг хүргэж байна.


- Дорнод аймгийн Ерөнхий боловсролын салбарт 1504 багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагаас 1149 нь эмэгтэй.


- Сургуулийн захирал 26 хүнээс 21 нь, сургалтын менежер 43 хүнээс 39 нь эмэгтэй байна.


-Харин сургуулиудын нийгмийн ажилтнаар 28 хүн ажиллаж байгаагаас 20 нь эмэгтэй, үндсэн багшаар 869 хүн ажиллаж байгаагаас 710 нь эмэгтэй.


- Сургуулийн өмнөх боловсролын салбарт 930 хүн ажиллаж байгаагаас 761 нь эмэгтэй.


-Цэцэрлэгийн эрхлэгчээр 35, арга зүйчээр 30 хүн, туслах багшаар 224 хүн ажиллаж байгаа нь бүгд эмэгтэйчүүд.


-СӨБ-ын салбарт үндсэн багшаар 248 хүн ажиллаж байгаагаас 238 нь эмэгтэй багш байна.

 

-2021-2022 оны хичээлийн жилд Дорнод аймгийн МСҮТ-д 365 оюутан суралцсанаас 186 нь эмэгтэй байсан. Харин Политехник коллежид нийт 886 оюутан суралцсанаас 252 нь эмэгтэй. Дорнод Их сургуульд 463 оюутан суралцсанаас 375 эмэгтэй байв. 

Холбоотой мэдээ