Мөсний хоккейн Азийн 18 хүртэлх насны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-11 16:40:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөсний хоккейн спортын Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /3 дугаар сарын 11/ эхэллээ.


Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд өдрийн 13:30 цагаас тэмцээний салхийг хагалж Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Тайландын багийн тоглолт эхэлсэн юм. Хоёр багийн тоглолт 6:2 буюу АНЭУ-ын багийн ялалтаар өндөрлөлөө. Мөн өдрийн 17:00 цагаас Узбекистан,Туркменистан улсын багуудын тоглолт болж байна.


Тэмцээний албан ёсны нээлт 19:30 цагт болох юм. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уг тэмцээний мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.


















Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ