Дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны төсөөллийг ахиулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Fitch Ratings/. АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх
2023 оны төсөөллөө 1.4 хувиас 2 хувьд хүргэж ахиулжээ.
“Дэлхийн эдийн
засгийн өсөлтийн энэ оны төлөв байдал өнгөрсөн 12 дугаар сараас хойш мэдэгдэхүйц
сайжирсан” гэж тус агентлаг “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал”-ын тайландаа онцолжээ.
Гэхдээ бодлогын хүүгийн өсөлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл хэвээр байгаа
бөгөөд энэ оны сүүлээр АНУ-ын эдийн засгийг хямралд оруулах эрсдэл бийг дурдсан
байна.
“Fitch” агентлагийн мэдээлснээр, дэлхийн эдийн засгийн
өсөлтийн төсөөллийг 2 хувьд хүргэн ахиулахад Хятад улс “COVID-19” цар тахалтай тэмцэхийн тулд хэрэгжүүлж байсан
хязгаарлалтын арга хэмжээнүүдээ цуцалсан, Европын байгалийн хийн хямрал сүүлийн
саруудад мэдэгдэхүйц намжсан зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Харин АНУ-ын
Холбооны нөөцийн сан, Европын Төв банк бодлогын хүүгээ өндөр хувиар нэмэгдүүлснээс
үүдэлтэй нөлөөллийг харгалзан “Fitch”-ийн
шинжээчид 2024 оны өсөлтийн төсөөллийг 2.7 хувиас 2.4 хувьд хүргэн бууруулсан
байна.