Дүлий иргэдийн нийгэмлэгээс уриалга гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-05 15:46:28

Монголын Дүлий иргэдийн нийгэмлэгээс "Монгол дохионы хэлний эрхтэйгээр Бидний хүүхдүүд чадна" нээлттэй чуулга уулзалтыг өнгөрсөн сарын 26-нд зохион байгуулсан. Тус чуулганаас Засгийн газар, бодлого боловсруулагчдад хандан уриалга гаргав.

 Тус уриалгад "Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийг нэмэлт протоколын хамт соёрхон батлаад 7 жил болж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчны асуудлыг нэг мөр шийдвэрлэж өгөөгүй байгааг онцлоод нэгдүгээрт Монгол дохионы хэлийг албан ёсоор зөвшөөрч хуулийг батлах, хоёрдугаарт Дэлхийн дүлийн иргэдийн холбооноос санал болгодог зарчмаар дохионы хэл, дүлий хүмүүсийн асуудалтай холбоотой ямар нэгэн бодлого, журам боловсруулахад дүлийн иргэдийн ТББ-уудаар дамжуулан сонсголын бэрхшээлтэй иргэдийг оролцуулах, гуравдугаарт, сонсголын бэрхшээлтэй иргэд, ялангуяа хүүхдүүдэд бүх шатны боловсролыг дохионы хэлээр дамжуулан олгохыг хуульчлахыг уриалж байна" гэжээ.
 

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд