Mixed martial arts буюу холимог тулаан наадмын хөтөлбөрт багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ: Азийн танхимын болон тулааны спортын
наадмын зохицуулах хорооны 6 дахь удаагийн хурал Тайландын нийслэлд үргэлжилж
байна. Уг хурлаас Mixed martial arts
буюу холимог тулааныг наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргажээ.
Азийн олимпын
зөвлөлд холимог тулааны тамирчид наадамд оролцох хүсэлтээ өнгөрсөн 12 дугаар
сард тавьсан байна. Тэдний хүсэлтийг хэлэлцээд хүлээн авчээ.