БУЛГАН: Багш нарын ур чадварын уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-16 10:37:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн багш нарын III шатны ур чадварын уралдаанд 35 багш оролцож, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Бага боловсролын багш төрөлд Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Э.Нандинцэцэг тэргүүн, Сайхан сумын сургуулийн багш Т.Хишигт дэд, Хишиг-Өндөр сумын сургуулийн багш Б.Батчимэг гутгаар байр, байгалийн ухааны багш нараас Гурванбулаг сумын сургуулийн багш М.Болормаа тэргүүн, Хялганат тосгоны сургуулийн багш С.Ууганчимэг дэд, Булган сумын нэгдүгээр сургуулийн багш Б.Эрхбаяр гутгаар байр, нийгмийн ухааны багш нарын төрөлд Хишиг-Өндөр сумын сургуулийн багш С.Шинэцэцэг тэргүүн, Баян-Агт сумын сургуулийн багш Д.Мөнх-Эрдэнэ дэд, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Д.Гүнсмаа гутгаар байранд шалгарчээ.

Биеийн тамирын багш төрөлд Булган сумын гуравдугаар сургуулийн багш Б.Баттулга тэргүүн, Хутаг-Өндөр сумын сургуулийн багш Б.Болормаа дэд, Хялганат тосгоны сургуулийн багш И.Магван-Очир гутгаар байр, хөгжмийн судлагдахууны багш нараас Хишиг-Өндөр сумын сургуулийн багш Ж.Гантөгөлдөр тэргүүн, Сайхан сумын сургуулийн багш Х.Гантулга дэд, Сэлэнгэ сумын сургуулийн багш Ж.Батбаяр гутгаар байр, сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш төрөлд Бүрэгхангай цэцэрлэгийн багш Ч.Чанцалдулам тэргүүн, Баяннуур цэцэрлэгийн багш Ц.Сүх-Очир дэд, Булган сумын нэгдүгээр цэцэрлэгийн багш Б.Соёлмаа гутгаар байр, сургуулийн өмнөх боловсролын багш нараас Хутаг-Өндөр сумын цэцэрлэгийн багш Л.Гэрэлцэцэг тэргүүн, Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн багш Г.Нарантуяа дэд, Булган сумын 2-р цэцэрлэгийн багш Г.Баасанжаргал гутгаар байрт шалгарлаа.

Тус аймагт "Шинэ багш" хөтөлбөрийг хэрэгжүүлэн багш нарын ур чадварыг дээшлүүлэхээр "Сургуульд суурилсан менежментийн загвар"-ыг хөгжүүлж, зорилтот дөрвөн модуль хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 104 төрлийн цахим болон танхимийн сургалтад 9846 багш, удирдах ажилтныг хамруулан нийт 40.4 сая төгрөгийг зарцуулжээ. Сүүлийн жилд зөвлөх зэрэгтэй багш 38,0, тэргүүлэх зэрэгтэй багш 52,0, заах аргач, магистр зэрэгтэй багш 9,2 хувиар өссөн байна.



Холбоотой мэдээ