ХӨВСГӨЛ: Энэ хавар тарих 40000 ширхэг улиас, бургасны мөчир бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-17 19:23:04

Мөрөн   /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл  аймаг 2025 он гэхэд жилд тарих модны тарьц суулгацыг 100 хувь аймагтаа ургуулдаг болох зорилт тавин ажиллаж байна.



Зорилтын хүрээнд Сум дундын ойн ангиудын мод үржүүлгийн газарт тарих улиас, бургасны мөчрийг бэлтгээд байна. Тодруулбал, Баян шишгэд сум дундын ойн анги Улаан-Уул сумаас 10000 ширхэг, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги Бүрэнтогтох, Мөрөн сумаас 15000 ширхэг, Нарс шинэсэн төгөл сум дундын ойн анги Чандмань-Өндөр сумаас 15000 ширхэг нийт 40000 ширхэг улиас бургасны мөчир бэлтгэсэн байна.


Мөчрүүдийг ойн ангиуд мод үржүүлгийн газарт тарьснаар төв суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ойн зурваст тарих суулгацын тодорхой хувийг орон нутагт ургаж буй байгалийн улиасны үр, мөчрөөр ургуулсан суулгацыг ашиглан тарих нь амьдралын хувийг дээшлүүлэхээс гадна генийн санг хамгаалах, сэргэн ургалтыг дэмжих ач холбогдолтой  ажээ. 



Холбоотой мэдээ