“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-09-02 16:21:10

Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилов.

Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр, ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын  их сургуулийг тус тус  төгссөн.

Удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой.

2000-2008 онд Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагийн даргаар ажиллаж байсан юм.

Б.Туул

Холбоотой мэдээ