ТӨВ: Төрийн албаны нөөц бүрдүүлэх шалгалтад 28.57 хувь нь тэнцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-20 17:29:21

Зуунмод /МОНЦАМЭ/ Төрийн албаны нөөц бүрдүүлэх 1 дүгээр улирлын шалгалт болж, нийт 112 оролцсоны 32 буюу 28.57 хувь нь тэнцэв. Ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 130 иргэнээс 112 иргэн буюу 86.15 хувь нь шалгалтад орсон байна.


Тус шалгалтыг Төв аймагт өгсөн иргэдээс Батбилэгийн Дуламсүрэн хамгийн өндөр буюу 96 оноо авчээ. Тодруулбал, 90-ээс дээш оноотой 2 иргэн,  80-89 оноотой 4 иргэн, 70-79 оноотой 24 иргэн, 65-69 оноотой 2 иргэн байжээ.



Төрийн албаны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2023 оноос төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтыг улиралд 1-ээс доошгүй удаа зохион байгуулахаар болсон билээ.          


Холбоотой мэдээ