Он гарснаас хойш 285.3 мян.тн зэсийн баяжмал экспортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-20 17:08:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-16-нд нүүрс экспортын 10525 автомашин, 1510 чингэлэг тээвэр, 936 AGV тээвэр хийжээ.


Тайлант хугацаанд 1,412.1 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 3.8 дахин нэмэгдсэн байна. Оны эхнийхээс 11,057.0 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 9,207.1 мян.тн-оор буюу 5 дахин өсөлттэй байна. Харин оны эхнээс 285.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсныг УУХҮЯ мэдээлэв.


Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 1,050.8 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 116.8 хувиар нэмэгджээ. Мөн 7 хоногт 96.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гаргасан аж.


Төв банк оны эхнээс 3 сарын 16-ны өдрийн байдлаар 1.84 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 25 хувийн гүйцэтгэлтэй байв. Тухайлбал, нүүрс 30.3, зэсийн баяжмал 20.4, төмөр 12.5, алт 9.2, газрын тос 14.9, цайр 52.2, хайлуур жонш 35.4 хувь байна. 

Холбоотой мэдээ