ХӨВСГӨЛ: Монголын хамгийн өндөр мод Хөвсгөлд байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-21 09:56:01

Мөрөн  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3-р багийн нутаг Жарайн голын эхэнд 180-200 орчим настай Монголын хамгийн өндөр шинэс мод байгааг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны баг, Хөвсгөл аймгийн сум дундын ойн ангиуд хамтарч тогтоосон байна.


Тус моднууд нь хэсэг газар бөөгнөрөн ургасан бөгөөд 36-42 метр өндөр. Ойр хавьд нь таван төрлийн мод болох гацуур, хуш, улиас, хус, шинэс мод ургадаг аж.


Хөвсгөл аймгийн ойн сангийн  нийт нөөц  481.3  сая шоо метр байгаагаас шинэс мод  95.3  хувийг нь  эзэлдэг байна. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлдэг ажээ.



Холбоотой мэдээ