ХӨВСГӨЛ: Рэнчинлхүмбэ сум киоск машинтай болж, улсын бүртгэлийн 20 гаруй төрийн лавлагаа олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-21 16:23:01

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газар төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилтын хүрээнд киоск машин байрлуулж, иргэдэд үйлчилж эхэлсэн байна.



Хөвсгөл аймгийн сумдаас анх удаа Рэнчинлхүмбэ сум төрийн үйлчилгээний лавлагаа мэдээлэл гаргадаг киоск машиныг орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр шийдвэрлэн авчээ.



Киоск машинаас Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд үзүүлдэг иргэний улсын бүртгэлийн 20 гаруй төрлийн лавлагаа болон тоон гарын үсгийг орон нутагтаа авах боломж бүрджээ.

Рэнчинлхүмбэ сум нь аймгийн төвөөс 265 км алслагдсан бөгөөд иргэд лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт авахын тулд Мөрөн сум явах шаардлагагүй болж, төрийн үйлчилгээг нэг дороос хялбар, хурдан шуурхай авах болсондоо талархалтай байна гэдгийг хэлж байлаа.

Холбоотой мэдээ