Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-22 12:38:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өнөөдөр зарлав.

Энэ хүрээнд

-Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698 иргэн

-Буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662 иргэн

-Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалаврын 421 суралцагч, магистр докторын 1950 суралцагч

-Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн

-Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгож байна.

 

Гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг 3 ангилж болно.

-Суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн

-Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн,

-Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна. 230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл хангаж байгаа аж.

Иргэдийн мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцах боломжтой.

https://elf.gov.mn/%d1%81%d0%b0%d0%bd%d1%85%d2%af%d2%af.../

Холбоотой мэдээ