Баянбулаг сумын байгууллага бүр хадлан бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-03 11:15:51

Баянхонгор аймгийн Засаг даргын 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргын 45 тоот захирамж гарган өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажил эрчимтэй өрнөж байна. 

Захирамжийн дагуу Баянбулаг сумын баг, байгууллага бүр хадлан тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулж эхэлсэн юм.

Сумын өвс тэжээлийн фондод Засаг даргын Тамгын газар 10 тонн, 9 жилийн дунд сургууль 4 тонн хадлан хадаж хүлээлгэн өгчээ. Мөн улирагч сарын байдлаар тус сумын 1-р багийн малчид иргэд 45 тн, 2-р баг 15 тн, 3-р баг 25 тн, 4-р баг 20 тн, хадлан бэлтгэн нийлүүлсэн байна.

Хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд малчин өрх бүрийг хадланд гарч өөрсдийн бололцоо нөхцлөөр өвс тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ