ТӨВ: Төл бойжилт 99.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-24 10:16:21

Зуунмод /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 2022 оны мал тооллогоор 5107698 толгой мал тоолуулсан. Оны эхний байдлаар 2372086 толгой эх мал төллөхөөс 3 дугаар сарын 22-ны байдлаар нийт төллөх хээлтэгчийн 3.4 хувь буюу 79619 толгой мал төллөж, 79210 төл бойжиж, төл бойжилт 99.5 хувьтай байна.


Бод малын зүй бус хорогдлоор нийт мал сүргийн 0.5 хувь буюу 26671 толгой мал хорогдоод байна. Үүнд: адуу 1546, үхэр 1925, хонь 12688, ямаа 10510, тэмээ 2 толгой тус тус хорогдсон .

 

Холбоотой мэдээ