ОРХОН: Өсвөрийн үндэсний хөгжимчдийн “Уран эгшиг” тэмцээн маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-24 15:41:01
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ерөнхий боловсролын зарим сургууль сургалтын үйл ажиллагаагаа спорт, соёл, урлаг, байгалийн ухаан, хими болон гадаад хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэн судлахад чиглүүлж ажилладаг. Тухайлбал, өнгөрсөн онд шинээр байгуулсан хөгжмийн төрөлжсөн “Уран эгшиг” сургууль сонгодог болон үндэсний хөгжим, уран зураг зэрэг 10 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  

Тус сургууль энэ сарын 25-28-ны өдөр хүртэл аймгийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн үндэсний хөгжимчдийн “Уран эгшиг” улсын наймдугаар уралдааныг зохион байгуулах гэж байна. Уралдаан морин хуур, үндэсний хөгжим, цөөхүүл, ансамбль хөгжимчид гэсэн төрлөөр болно.

Харин  спортын төрөлжсөн “Ирээдүй одод” сургууль байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд үндэсний бөх, самбо, таеквондо зэрэг спортын 10 гаруй төрлөөр гүнзгийрүүлэн зааж байна. Тус сургуулийн сурагчид улс аймгийн аварга болон тив, дэлхийн тэмцээн уралдаанд тогтмол оролцдог юм.

Орхон аймаг соёл урлаг, спортод багагүй хөрөнгө оруулалт хийдэг. Үүний үр дүнд спорт, урлагийн олон заал, танхим, Соёлын төвүүдтэй. Энэ нь бусад аймгаас ялгарах давуу тал нь юм.

 

 

Холбоотой мэдээ