Бэлчээрийн даацыг тодорхойлох судалгаа хийв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-09-04 11:29:34

Дорноговь аймгийн УЦУОША-наас 2016-2017 оны өвөл хаврын бэлчээрийн төлөв байдал, ургац тодорхойлох судалгааг  14  сумын 54 багт хийлээ.  

Албаны мэдээлэлд дурдсанаар тус аймгийн нийт нутгийн 31 хувь нь зуншлага хэвийн, 40 хувь нь гандуу, 29 хувь нь гантай байгаа аж. Тухайлбал, Иххэт сумын Бүрдэнэ, Сайхандулаан сумын Өлзийт, Өргөн сумын Сэнж, Замын-Үүд сумын Хонгор, Хөвсгөл сумын Хөвсгөл багийн нутагт бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна.

Ирэх өвөл тус аймагт 3700 малчин өрхийн 2 сая орчим толгой мал өвөлжиж хаваржих урьдчилсан тооцоо гарчээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ