Бишкекээс эрэгтэй боксчид 4 медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дуйшенкул Шопоковын нэрэмжит сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 20-25-нд Кыргызстаны нийслэл Бишкект боллоо. 45 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол, Кыргызстан, Казахстан, Узбекистан, Беларусь, БНСУ гэсэн 6 орны боксчид өрсөлджээ.
Манай улсаас есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна.
+92 кг-ын жинд
ОУХМ Х.Бекнур алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 60 кг-д
ОУХМ Х.Энх-Амар мөнгө, 54 кг-д ОУХМ Х.Энхмандах, 57 кг-д ОУХМ Д.Ганболд
хүрэл медалиар энгэрээ мялаав. Сонирхуулахад, 54 болон 60 кг-ын жинд өрсөлдсөн Х.Энх-Амар, Х.Энхмандах нар ах дүү аж.