ТӨВ: Тайваньд 100 хувь хүртэлх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-28 08:57:19

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймаг Глобал удирдагч их сургуультай хамтран Тайванийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус  хамтын ажиллагааны гэрээний дагуу Тайванийн “Chaoyang university of technology”, “Nanhua university”, “Ming chuan university” зэрэг томоохон их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар болсон байна.


Санамж бичгийн хүрээнд Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш, хүүхэд, залуус Тайваньд 100 хувь хүртэлх сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан бакалавр, магистр, доктор зэрэгт суралцах, мэргэжил дээшлүүлэх боломжтой болжээ.


Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сургуулиас зарлагдаж буй тэтгэлэг, урамшууллын мэдээллийг шуурхай авах, тэтгэлэгт хамрагдах боломжтой сурагчдад гарцыг нь нээж өгөх ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ