Эмэгтэй боксчид багийн дүнгээр 11-т жагсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Нью-Дели хотод болсон эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д 66 орны 333 тамирчин өрсөлдсөнөөс 18 орны боксчид медаль хүртжээ. Тэмцээний дараа багийн дүн гарахад дэвжээний эзэн Энэтхэгийн шигшээ 4 алтан медальтайгаар багийн дүнг тэргүүлсэн байна.
Харин манай шигшээ
баг 1 мөнгө, 1 хүрэл медаль авснаар жагсаалтын 11 дүгээрт бичигджээ. Энэ
удаагийн ДАШТ-ий 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг мөнгөн медаль, 54 кг-д М.Энхжаргал
хүрэл медаль авсан билээ.
ДАШТ-ий багийн дүн
1. Энэтхэг: 4 алт – 0 мөнгө – 0 хүрэл
2. Хятад: 3-1-3
3. ОХУ: 1-1-1
4. Итали: 1-1-0
5. Марокко: 1-0-1
5. Тайвань: 1-0-1
5. Бразил: 1-0-1
8. Казахстан: 0-2-4
9. Колумби: 0-2-2
10. Австрали: 0-2-1
11.
Монгол: 0-1-1
11. Тайланд: 0-1-1
13. Вьетнам: 0-1-0
14. Франц: 0-0-3
15. Беларусь: 0-0-1
15. Япон: 0-0-1
15. БНСУ: 0-0-1
15. Азербайжан: 0-0-1