ХЭНТИЙ: “Хэнтий 100 жил” фото зургийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-28 07:53:14
Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж “Хэнтий 100 жил” фото зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд нээлттэй зарлалаа. .
Хэнтий аймгийн 100 жилийн ойг цахим орчинд сурталчлах зорилготой тус уралдаанд дурсгалт газрууд, байгалийн сайхан, төв суурин газар, хөшөө дурсгал, хүн зоны холбогдолтой ямар ч бүтээлээр оролцож болох аж. Түүнчлэн мэргэжлийн камер, гар утсаараа авсан зураг байж болох бөгөөд нэг хүн хэдэн ч зургаар оролцож болно.
Таван зуун мянган төгрөгийн шагналын сантай тус уралдаанд оролцогчдын бүтээлийг 2023 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл otgonzayab17@gmail.com цахим хаягаар хүлээн авна. Оролцогчдын ирүүлсэн зургийг Хэнтий-100 жил цахим хуудаст байршуулж, хамгийн олон LIKE авсан байдлаар шалгаруулах аж.
Холбоотой мэдээ