Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 650.89 төгрөгөөр суларчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-29 08:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 2 дугаар сард 3508.06 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 650.89, өмнөх сарынхаас 40.85 төгрөгөөр суларлаа. 


Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 513.80 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 63.29, өмнөх сарынхаас 3.40 төгрөгөөр суларчээ. 


Төв банкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 48.14 төгрөг болж, өмнөх оны  мөн үеийнхээс 11.73 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.63 төгрөгөөр чангарсан байна.

Холбоотой мэдээ