Ёкозүнагийн зөвлөл Кирибиямаг магтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-29 10:01:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хаврын тэмцээний дараа ээлжит хурлаа хийжээ. Зөвлөлийн дарга, Токиогийн их сургуулийн профессор Масаюки Ямаүти гэмтлийн улмаас 3 башёд барилдаагүй ёкозүна Тэрүнофүжиг дараагийн башёд заавал барилд гэж тулгахгүй, бэртлээ бүрэн эдгээж аль болох дохёндоо хурдан ирэхийг хүссэн байна.

 

Мөн озэки Такакэйшог бэртлээ бүрэн эдгээхийг хүсч, Харү башёд түрүүлсэн сэкивакэ Кирибаяма болон түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн комүсүби Дайэйшо нарыг магтжээ.

Холбоотой мэдээ