Байнгын хороодын хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-05 10:10:13

УИХ-ын зарим байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах юм.

Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, төсвийн тодотгол, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ