Есдүгээр сарын 05-нд болох үйл явдал

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-09-05 10:15:43

10.30 цагт  " 2016 Хятад номын үзэсгэлэн худалдаа" нээлтийн ажиллагаа Хятадын соёлын төвд болно.

11.00 цагт БЗД-ийн засаг дарга асан өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Батзоригийг эсэргүүцсэн иргэд УИХ-ын дарга М.Энхболдод бичиг хүргүүлэхээр Төрийн ордны баруун хаалган дээр цуглана.

12.00 цагт Сагсан бембегийн Олон улсын "Чингис хаан кап" тэмцээний хэвлэлийн бага хурал 2016 оны 09 сарын 05ны Даваа гарагт Шонхор tower-ын 12 давхарт болно.

13.00 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Могойн голыг бохирдуулан хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргийг шалгаж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”-ын хүрээнд эрдэм шинжилгээний хурлын нээлт ХААИС дээр болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11.00 цагт Монгол Улсын эдийн засгийн хямралаас гарах гарц буюу ISO сэдвээр Британийн стандартын байгууллагаас мэдээлэл хийнэ

11.30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Итгэл, Найдвар, Боломж-Улаанбаатар 2016” хандивын гүйлт болох талаар "Ахилис Монгол" олон улсын байгууллага мэдээлэл хийнэ.

13.00 цагт Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох "Ice Top” хамтлаг 20 жилийн ойдоо зориулан "Баярлалаа” бие даасан тоглолтоо толилуулахаар болсон талаар мэдээлэл хийнэ.

 

Холбоотой мэдээ