Олон улсын эмч нарын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-03-30 07:38:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна.


Энэ өдрийг анх АНУ-д 1990 оны гуравдугаар сарын 30-нд “Үндэсний эмч нарын өдөр" болгон тэмдэглэж байжээ. Үүнээс хойш Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг болсон билээ.


Эрүүл мэндийн байгууллагад 13 983 их эмч ажиллаж байна. Үүнээс докторын зэрэгтэй 18 хувь, магистрын зэрэгтэй 1.6 хувь, ахлах зэрэгтэй 13 хувь, тэргүүлэх зэрэгтэй 9.4 хувь, зөвлөх зэрэгтэй 2.4 хувь  байгаа юм. 

Нийт их эмч нарын 10 761 нь эмэгтэй бол 3 222 нь эрэгтэй байна. Их эмч, мэргэшлийн төрлөөр нь үзэхэд шүдний эмч хамгийн их буюу 1 833 байгаа бол настны эмч хамгийн цөөн буюу 25 байгаа юм.




Холбоотой мэдээ