Аргентин FIFA-гийн чансааг тэргүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Globo Esporte"-ийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 6-нд гарах "FIFA"-гийн шинэчилсэн чансаанд Аргентинчууд 1841 оноотой болж, нэгдүгээр байрт бичигдэх нь. Тэдний хувьд 2017 оноос хойш анх удаагаа чансааг тэргүүлэх гэж байна.
Лионель Скалонигийн баг гуравдугаар сарын 24-нд болсон нөхөрсөг тоглолтод Панамыг 2:0, 3-р сарын 29-нд Кюрасаог 7:0-ээр хожсон юм. Харин Мароккотой хийсэн нөхөрсөг тоглолтод 2:1-ээр хожигдсон бразилчууд гуравдугаар байр руу ухрах болжээ.
Чансааны хоёрдугаарт Францын шигшээ баг бичигдэх болно.