Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-02 19:54:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүллээ. 


Манай баг аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний аварга Австралийг 21:18-аар буулгаж авав.


Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирлаа. Энэ тоглолтод Э.Дөлгөөн 8 оноогоор багаа тэргүүлсэн бол А.Ананд 6, О.Энхбаатар 5, Д.Дэлгэрням 2 оноо тус тус авлаа.  


Монголын шигшээ өмнө нь Австралитай хоёр удаа аваргын төлөө тоглож, хоёуланд нь ялагдаж байв. Азийн аварга болсноор Монголын баг Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм.

Холбоотой мэдээ