Шар усны үерийн эрсдэлээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-04-04 09:25:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цас ихтэй газруудад, ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудэллэх, гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин гол руу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас цаг алдалгүй зохих арга хэмжээ авч, цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.

Түүнчлэн уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, мөсөө зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлэв

Холбоотой мэдээ