АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргааны төлөөлөл “Чингис хаан” ОУНБ-ын ажилтай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-04 13:18:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын дарга, удирдлагууд АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд “Нисэх буудлын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээнд хамрагдах” бэлтгэл хангах талаар АНУ-ын Элчин сайдын яам болон Тээврийн аюулгүй байдлын захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа.


Уулзалтын эхэнд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Монгол Улс, АНУ-ын Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тохирч, энэ оны 1 дүгээр сард үзэглэсэн. Ингэснээр хоёр улсын хооронд агаарын шууд харилцаа тогтоох, агаарын тээврийг хөгжүүлэх, худалдаа, аялал жуулчлал, иргэдийн зорчих хөдөлгөөнийг таатай нөхцөлөөр хангах боломжийг нэмэх ач холбогдолтой”-г тэмдэглэв. Нисэх буудлын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд дэмжлэг үзүүлж буй АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаанд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлалаар “Чингис Хаан” ОУНБ-ын аюулгүй байдлын арга хэмжээтэй танилцаж, зохих зөвлөмж өгч, туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллахыг хүслээ.


TSA-ийн төлөөлөгч Шерри Сото, Чингис хаан” ОУНБ-ын үйл ажиллагаа, аюулгүй байдлын үзлэгийг хэрхэн хийдэг үйл ажиллагаатай танилцсаны үндсэн дээр санал бодлоо солилцож, шаардлагатай зөвлөгөө өгөхөө хэлжээ.


ИНЕГ нь хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэлийг эрчимжүүлэн, АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа /FAA/, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа /TSA/-тай хамтран Агаарын харилцаа, эдийн засгийн зохицуулалт бүрдүүлэх, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны IASA аудит шалгалт, мөн нисэх буудлын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдах бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулаад байгаа аж.        



Холбоотой мэдээ