ЗАВХАН: Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн санхүүжилт орон нутагт үр дүнгээ өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн
нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, судалгаа хийжээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газраас Улиастай сумын хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт дээр хяналт шалгалт хийлээ. Мөн үеэр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөмж өглөө. Тодруулбал, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан “Анх энэрлэн” ХХК, “Мөнххөдрөг” ХХК, “Хадан суурь мөнх” ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа. Тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн жигд, борлуулалт, худалдан авалт дунд зэрэг байна.
Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 85 сая төгрөгийн санхүүжилт авсан “Анд” нэрийн оймсны үйлдвэр гэхэд эрэлт их, үйлдвэрлэлт хэвийн эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллаж байна. Цэвэр хонины ноосон болон даавуун оймсыг үйлдвэрлэж буй тус үйлдвэр нь ЖДҮДС-аас санхүүжилт авснаар ажилчдынхаа тоог нэмж, орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй болж үйлдвэрээ өргөжүүлж, хүчин чадлаа нэмжээ.
Зузаан оймс үйлдвэрлэх, машины тоо дөрөв болж, өдөртөө үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо нэмэгдэж бүтээмж сайжирсан. Нэг машин гурван минутад нэг оймс, зургаан минутад хос оймс, нэг цагт 10 хос оймсыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Ажлын найман цаг ажиллаж, өдөртөө 300 орчим хос оймсыг үйлдвэрлэдэг.
Харин дөрвөн машин бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөртөө 1000 орчим хос оймсыг үйлдвэрлэх боломжтой. Уламжлалт баяр ёслол, улирлын төлөвөөс шалтгаалан үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж, 1000-1100 гаруй хос оймсыг үйлдвэрлэх тохиолдол ч бий.
Дөрвөөс зургаан хүнийг тогтмол ажлын байраар хангаж, хонины ноосон оймсноос гадна даавуун оймсыг бүх насныханд зориулан үйлдвэрлэж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, иргэдийн захиалгаар тусгай логотой оймсыг үйлдвэрлэдэг. Ул хэсэг нь зузаан, дээд хэсэг нь нимгэн оймс нь захиалга ихтэй, баруун таван аймаг болон, Улаанбаатар хот, ОХУ-ын Тува улсруу нийлүүлж байна гэж хяналт, шалгалтын үеэр үйлдвэрлэгчид дуулгаж, үзүүлж байсан нь бахархам байлаа. Энэ мэтчлэн, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл, санхүүжилт авсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж, эрэлт нийлүүлэлт өндөр, эдийн засаг нь сайжирсан нь сангийн зорилгын эерэг үр дүн юм.
Ер нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ядуурал, ажилгүйдлийг бууруулж, орлогын тэгш бус хуваарилалтыг багасган нийгмийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлж, хувийн секторын хөгжлийг хангахад онцгой хувь нэмрийг үзүүлдэг.
Жижиг дунд
үйлдвэрлэл эрхлэгчдийн
санхүүгийн өнөөгийн байдал, зээл авахад болон төлөхөд үүсэж буй хүндрэл, цаашдын шаардлагатай
санхүүжилтийн хүү, хэмжээ болон хугацааг тогтоох.
Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, санхүүжилт, тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох ажил нь хяналт шалгалт юм.
Хяналт шалгалтаас илүү бид, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж
байгаа асуудлуудтай газар дээр нь танилцаж, үйл ажиллагааг нь илүү сайжруулах
гарц гаргалгааг хамтран ярилцах шийдвэрлэхийг хичээж байна.
Ялангуяа орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлснээр өрсөлдөх чадвар бүхий жижиг дунд үйлдвэрлэлүүд бий болж, ажлын байр нэмэгдэн, ажилгүйдэл, ядуурал буурч, дотоодын үйлдвэрлэл өсөх зэрэг чухал үр нөлөөтэй. Тиймээс улс орнууд ЖДҮ эрхлэгчдэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, бодлогын арга хэмжээг авсаар байна.
Тухайлбал,
Монгол улсын хувьд УИХ 2007 онд “Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль”-ийг баталсан нь ЖДҮ-ийн тодорхойлолт, ЖДҮ-ийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгосон. Улмаар төрөөс жижиг, дунд үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоож, тэдгээрийг дэмжих талаар авах арга хэмжээ, хамрах хүрээг тодорхойлон үндэсний эдийн засгийн хөгжилд ЖДҮ-ийн үзүүлэх хувь нэмэр, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Мөн ЖДҮ
эрхлэгчдэд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс буюу “Лизинг”-ээр
авах боломжийг бий болгож “Санхүүгийн түрээс (Лизинг)-ийн тухай хууль”-ийг 2006
онд батлуулж хэрэгжүүлж байгаа нь барьцаа хөрөнгийн боломж тааруу бизнес
эрхлэгчдэд худалдан авч байгаа тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авч үйл
ажиллагаагаа явуулах боломж бүрдсэн байдаг.
Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгодог болсон гээд бодлогын эерэг шийдвэр баримтууд байна
гэж Завхан аймгийн ХХААГ-ын ХХААГ-ын
мэргэжилтэн Н.Бадамгарав мэдээлэв.
Завхан аймгийн тухайд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2019, 2020 онд 13 аж ахуйн нэгж зээл авсан байна.
Шууд зээл буюу Жижиг дунд үйлдвэрийн газраас хоёр
аж ахуйн нэгж, нэг хоршоо 2017, 2018, 2019 онд зээл авсан. Харин 2021
онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл зарлагдаагүй аж.
Харин 2022 онд аймгийн хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс 13 аж ахуйн нэгжийн 797.5 сая төгрөгийн зээлийн хүсэлтийг цахим системд баталгаажуулан, судлагдсан байна. Үүнээс хоёр аж ахуйн нэгжийн төсөл шалгарч хөнгөлөлттэй зээл авчээ.
Тэгвэл, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж юу вэ?
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий санг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж нэрлээд буй юм.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх.
Ажлын байр бий болгох, зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалт зохион байгуулах замаар жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааны менежментийн чадавхыг сайжруулах.
Зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх замаар үндэсний эдийн засгийг хөгжүүлэх зорилготой сан юм.
Тэгэхээр жижиг дунд
үйлдвэрлэгчдэд бүх талаар дэмжлэг үзүүлдэг, боломжтой гарц гаргалгааг бий
болгодог сан бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан юм гэж Завхан аймгийн
ХХААГ-аас нэмж мэдээлэв.