БУЛГАН: Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-13 11:02:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газар Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа гэж мэдээллээ. Эдгээр сумын залгаа нутаг дэвсгэрт энэ сарын 8-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтрааж, орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэн өглөө.

Уг түймрийг унтраахад Булган, Орхон, Дархан-уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сум, Хялганат тосгоны Мэргэжлийн анги, албадын ажилтан алба хаагч, нутгийн  иргэд таван өдөр ажилласан байна. Түймэрт 3252 га ой, хээрийн талбай өртөж шатжээ.

Холбоотой мэдээ