ДОРНОД: Халхгол сумын нийт газар нутгийн 80 хувь түймэрт шатжээ

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2023-04-13 14:04:44

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын нийт газар нутгийн 80 хувь түймэрт шатжээ. 

Түймрийг унтраасан ч аргал хомоол, хөрзөн нь зузаан, хэмжээнээсээ хамаарч хэдэн өдрөөр ч уугисаар байдаг. Бороо хургүй бол салхиар туугдан цурмаас дахин гал алддаг учраас Онцгой байдлын алба хаагчид эргүүл хийж байна.